Sunday, April 5, 2009

Шинэ зам

Хэхэх,,,
Шинэ замтай болоод нэг семистр өнгөрөх нь ээ...
Гэхдээ тэр замаар манай сургуулийн 50 хувь орчим нь л зорчиж байгаа санагдах юм...

Бие бялдараа хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй хүүхдүүд бүгдээрээ тэнд...

Цагаан хаалга хүртэл 6 ноймрын троллейбусанд буудал бүрээс нэг, хоёр, гурваараа нэмэгдсээр нилээн хэдүүлээ болж буугаад хойшоо автобус 1-ийн заал хүртэл алхана.

За тэгээд л очсон хойноо хөлсөө гартал сайхан тоглоно оо. Теннис, сагс, воллейбол гээд л хэхэ

Очих нь нэг иймэрхүү буцахдаа харин ёстой хөөрхөн дөө...

Бүгдээрээ яаж тоглосон тухайгаа яриад л ...

Замд нэг дэлгүүр байдаг юм. Тэрүүгээр дайрах нь тодорхой
Дайраад гадаа нь зогсох нь тодорхой
Мөнгөө 100 200аар нь хүүхэд болгоноос цуглуулах нь тодорхой
Гарч ирээд уух нь тодорхой.

Тэгээд буцаад троллейбусандаа бүгдээрээ суугаад ганц ганцаараа цуварч буусаар хэдүүлэхнээ үлдэх нь тодорхой...

Нэг иймэрхүү л хагассайны амралтын өдрийн шинэ зам...

Старсчуудын өнгө төрх

Бороо шиврэх зуны дулаахан цаг мөч мөдхөн ирэх нь...

3-р курсын оюутнуудын төслийн ажлаа хамгаалж ирэх жил төгсөх эс төгсөхийн асуудал шийдэгдэх нь...

Хүсэн хүлээсэн амьдралын шинэ замдаа сургуулийн дипломоор хөшиглүүлэн /амбаардуулан ч гэж хэлдэг/ хөл тавих нь...

Хүүхэд бүр мэргэжил мэдлэгээрээ өөрийгөө дүүргэж аваад зорьсон зорьсон ертөнцтэйгээ мэндлэх нь...

Гар гараасаа барилцаж, багшаас гуйж, багшийн араас юу мэддэг бүхнийг нь авахаар тэмүүлж явсан хэдэн балчир хүүхэд одоо том болж...

Эхнэр, нөхөр, хүүхэд...

Төгсөхөөрөө багшийн араас биш амьдралынхаа араас гүйх нь...

Хичээл дээрээ унтаж, тасалж, тоглож явсан мөчүүдээ бодохоор толгой өвдөж харамссандаа, хажуудаа явсан амьдралаасаа хоцорчихсондоо түүнийг гүйцэхийн тулд цаг хугацаа бүхнийг умартаад амьдралынхаа чиг рүү л гүйнэ.

Аз жаргалыг барьж авна.Ирээдүй гэрэл гэгээтэй сайхан байна. Өөртөө итгэ. Би чадна гэж...

...Бид анх сургуульд орж ирсэн цагаасаа эхлэн СТАРС гэсэн жижигхэн вант улсын хэрмийг маш бөх батаар бариснаа мэдэж байна уу...

Бүх зүйлд сургуулиа магтаж, сургуулиараа бахархаж, багш нараараа бахархаж явдаг биз...

Найзууддаа сургуулийнхаа тухай бахдангуй ярьж...

Би ч гэсэн энэ вант улсыг ийм их хайраар хайрлаж байгаагаа өнөөдөр л мэдлээ. Хэдий өнөөдөр мэдсэн ч гэсэн СТАРС гэдэг нэрийг зүүсэн өдрөөс л бахархлын үр соёолж байсан байна.

Энэ бахархал энэ байдал манай сургуулийн хүүхэд бүхэнд бий.

Бусад сургуулийн ижил курсын хүүхдүүд хичээлээ асууна. Манайх ааааааль түрүү жил нь хичээлийг нь үзчихсэн нээрээ л нэг багш хүн болчихсон юм шиг тайлбарлаж өгнө...

Бусад хүүхдүүд бахархааал.... атаархааал....зэвүүцээл.... :), :)), :))