Sunday, April 5, 2009

Шинэ зам

Хэхэх,,,
Шинэ замтай болоод нэг семистр өнгөрөх нь ээ...
Гэхдээ тэр замаар манай сургуулийн 50 хувь орчим нь л зорчиж байгаа санагдах юм...

Бие бялдараа хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй хүүхдүүд бүгдээрээ тэнд...

Цагаан хаалга хүртэл 6 ноймрын троллейбусанд буудал бүрээс нэг, хоёр, гурваараа нэмэгдсээр нилээн хэдүүлээ болж буугаад хойшоо автобус 1-ийн заал хүртэл алхана.

За тэгээд л очсон хойноо хөлсөө гартал сайхан тоглоно оо. Теннис, сагс, воллейбол гээд л хэхэ

Очих нь нэг иймэрхүү буцахдаа харин ёстой хөөрхөн дөө...

Бүгдээрээ яаж тоглосон тухайгаа яриад л ...

Замд нэг дэлгүүр байдаг юм. Тэрүүгээр дайрах нь тодорхой
Дайраад гадаа нь зогсох нь тодорхой
Мөнгөө 100 200аар нь хүүхэд болгоноос цуглуулах нь тодорхой
Гарч ирээд уух нь тодорхой.

Тэгээд буцаад троллейбусандаа бүгдээрээ суугаад ганц ганцаараа цуварч буусаар хэдүүлэхнээ үлдэх нь тодорхой...

Нэг иймэрхүү л хагассайны амралтын өдрийн шинэ зам...

Старсчуудын өнгө төрх

Бороо шиврэх зуны дулаахан цаг мөч мөдхөн ирэх нь...

3-р курсын оюутнуудын төслийн ажлаа хамгаалж ирэх жил төгсөх эс төгсөхийн асуудал шийдэгдэх нь...

Хүсэн хүлээсэн амьдралын шинэ замдаа сургуулийн дипломоор хөшиглүүлэн /амбаардуулан ч гэж хэлдэг/ хөл тавих нь...

Хүүхэд бүр мэргэжил мэдлэгээрээ өөрийгөө дүүргэж аваад зорьсон зорьсон ертөнцтэйгээ мэндлэх нь...

Гар гараасаа барилцаж, багшаас гуйж, багшийн араас юу мэддэг бүхнийг нь авахаар тэмүүлж явсан хэдэн балчир хүүхэд одоо том болж...

Эхнэр, нөхөр, хүүхэд...

Төгсөхөөрөө багшийн араас биш амьдралынхаа араас гүйх нь...

Хичээл дээрээ унтаж, тасалж, тоглож явсан мөчүүдээ бодохоор толгой өвдөж харамссандаа, хажуудаа явсан амьдралаасаа хоцорчихсондоо түүнийг гүйцэхийн тулд цаг хугацаа бүхнийг умартаад амьдралынхаа чиг рүү л гүйнэ.

Аз жаргалыг барьж авна.Ирээдүй гэрэл гэгээтэй сайхан байна. Өөртөө итгэ. Би чадна гэж...

...Бид анх сургуульд орж ирсэн цагаасаа эхлэн СТАРС гэсэн жижигхэн вант улсын хэрмийг маш бөх батаар бариснаа мэдэж байна уу...

Бүх зүйлд сургуулиа магтаж, сургуулиараа бахархаж, багш нараараа бахархаж явдаг биз...

Найзууддаа сургуулийнхаа тухай бахдангуй ярьж...

Би ч гэсэн энэ вант улсыг ийм их хайраар хайрлаж байгаагаа өнөөдөр л мэдлээ. Хэдий өнөөдөр мэдсэн ч гэсэн СТАРС гэдэг нэрийг зүүсэн өдрөөс л бахархлын үр соёолж байсан байна.

Энэ бахархал энэ байдал манай сургуулийн хүүхэд бүхэнд бий.

Бусад сургуулийн ижил курсын хүүхдүүд хичээлээ асууна. Манайх ааааааль түрүү жил нь хичээлийг нь үзчихсэн нээрээ л нэг багш хүн болчихсон юм шиг тайлбарлаж өгнө...

Бусад хүүхдүүд бахархааал.... атаархааал....зэвүүцээл.... :), :)), :))

Thursday, March 19, 2009

Там биш диваажин байж

Эрлэг надад урилга илгээж
Этгээд хачин өдрүүд сэтгэл гижигдэнэ байж ядаж
Элдвийг дэлдээд гуниг төөрүүлэх гэсэн юм шиг
Эрлэг надад урилга илгээж би удахгүй явна

Эрлэг надад зам зааж там руу
Исгэрэх хүйтэн салхи, нулимстай гэнэ тэр там
Илдний хүйтэн мэс хүзүүнд тулсан байдаг гэнэ тэр там
Эрлэг надад зам зааж там руу, би удахгүй очно

Эрлэг надруу сүх далайж
Элдвийн бодол миний амьдрал түүний өмнө бөхийж
Ган үзүүрт эрлэгийн гялалзсан сүх хүзүүг илбэж
Газар дээр эцсийн цусан сийлбэр үлдээн миний толгой бөмбөрнө

Гэвч одсон ертөнц там биш байна
Гэлдрээд хүрэх зам харанхуй биш гэгээтэй байна
Гараас зуурна, үхдлүүд биш миний хайртай хүмүүс үдэж байна
Ганцхан л удаа эргээд харахад там руу явна гэсэн худал байна

Би ихийг бүтээж хүн хайрласан байна
Бурханд талархая
Би элдвийг санаачилж ертөнцөд ухаан ургуулсан байна
Өөртөө талархая
Би инээд цацраасан гэрэл байсан байна
Ээждээ талархая
Энэ бие минь угаасаа л тамд очих заяагүй байж
Тавиландаа баярлая

Дахиад л нэг шүлэг...

Үүрээр ирээд шөнөөр буцдаг
Тэр энхрий цэцэг
Өдөржин зүрхэнд хургаж
Шөнөжин цээжинд лугшина
Буцааж аваад эргүүлээд өгч болдоггүй болхоор
Буян нүглийн завсарт миний нуруу үүрээстэй
Хар торгон дээлийг савхиар эмжиж өмсөөд
Хатан ягаан уруулаа улаанаар будаж мэгширлээ
Хар улааныг хослуулан ганисуулахдаа
Хайртай хүнээ тоссон бус үхүүлж байгаа юм шиг мэгширлээ

Зүрхэнд зоогдсон дурлалын өргөс цээж хатгаж
Зөнгөөр даллах алсийн зэрэглээнд бугларан шархаллаа
Хамтдаа байсан мөчүүд од шиг харваж
Хань заяагаа түшиж зүрхэндээ цусаар уйллаа

Алс харгуйд нисэн одсон нөхөр минь буцаад ирнэ
Амьдрал амтлуулсан жаргалтай хэдхэн мөч даллаад одно
Гартаа бэлзэг зүүсэн хуруугаа тасдаад хаямаар
Ганц хан чамайг дагаад зэрэглээнд төөрмөөр

Сэрэмжлүүлэг!

Энэ сэрэмжлүүлэг надад бус надаас айсан хүүхдүүдийн сэрэмжлүүлэг хэхэ.

Старс коллежийн оюутан залуучууд минь ээ...
Та бүхэн сэрэмжлээд миний хажууд хэрэгтэй хэрэггүй шар мэдээгээ түгээхгүй болхоор миний энэ блог тун явахгүй болоод байна. Бүүр сүүлдээ өөрийнхөө бичсэн шүлгийг хүртэл хийж үзлээ.

Гэхдээ гайгүй ээ би сэдэв олчихно. Хэхэ.

Яахав дээ... Шүлэг зохиодог ухаантай юм. Битгий шоол

Надаас салсан зүрх усанд живнэ би мэдэж байна
Наранд хатсан өт намайг үхэхээр амилна би мэдэж байна
Надад дурласан бүхний зүрх харлана би мэдэж байна
Насан туршдаа үхэл л хүлээсэн миний амьдрал инээнэ би мэдэж байна
Баяр баясгаланг хөлдөө дэвсээд уйтгар гунигаар хөнжил хийе
Баруун гартаа хутга бариад өөртөө дурнэ цус гарсангүй
Балгаж явсан хэдэн нөхдөө дурсаад нулимс унагалаа шингэн байсангүй
Бариад авахын цагт олдсонгүй энэ биений минь утсан чинээ улаан амь

Би хүн байсангүй...




Friday, March 13, 2009

Их хаантай учирсан зүүд

Ehoo
Hmm.. Zaluusaa uuniig zuger l butneer n sonsooroi za

Hehe zuger gechlee, Degi bagsh zagnanadaa "Zuger gej ym bdguin" geel ^^






Их хаантай учирсан зүүд - Хар сарнай





А. Урьд шeнe би нэг, гуйлагчин eвгeн зvvдэллээ
Уранхай ноорхой хувцастай
Уруу, дорой царайтай
Уртаа гэгчийн шар сахалтай
Уйлсан eвгeн явж байх шиг
Сайн байна уу? Та юунд уйлаа вэ?
С. Сайнаа алд, нохой долоо ...
Салж болох бvхнээсээ салаад
Санаа сэтгэлээ хvртэл худалдаа
Салгалж явна даа, хe минь ...
А. Яачихсан юм болдоо зайлуул? ...
Ядарч мунгинаад л тэр байх даа
Юмаа хvнд булаалгаа юм болов уу
Юу л базаагаа аж даа гэж
Eрeвдeж би дотроо бодоод
Eвгeнийг дуугvй ширтэс хийнэ
Eцийж салгалсан туранхай eвгeн
Eeдeeс харж, ингэж ярив
С. Урьд би эзэн хаан байлаа
Улс гvрэнтэй, ... нэр тэртэй ...
Тvмэн газрыг эзэлсэн нутагтай
Тvvхийг донсолгосон морин цэрэгтэй байлаа...
Одоо ... юу ч байхгvй
Орчлонгийн элэг доог болж
Улаа шагайсан хэдэн хvvхэд
Улс болж тоглож байна
Хараад, нvд минь eвдeх шиг
Харамсаад элэг зvрх минь eвдeх шиг
Аль муугаа vзэж балрахаас eмнe
Авсандаа очиж, нvд далд хэвтье
А. Гуйлгачин eвгeн ингэж
Гудиггvй донгосохыг vзвэл
Ухаан ь бас, хувцас шигээ
Урагдаж больсон бололтой
Тэсэхгvй би шvvрс алдаад
Тэг дээ та, далд орж vз
Хэцvv галзуу тусчээ та
Хэзээ эдгэнэ гэж явах вэ дээ та
Уурссан eвгeн ногоон нvдээрээ
Улнаас минь орой хvртэл хараад
Ээ ... vхэж хэвтсэн муу сvгээ,
Eлбeрч vхэхдээ таарсан муу малаа
Эртнээс, Монголчууд тэнэг байсан юм
Эдvгээ бvр солиорцгоож гэнэ
Эх эцэггvй хvvхэд шиг царай алдчихаад
Эзэн хаанаа ч танихаа байжээ
А. Ee та минь манай хаан байсан юм уу?
С. Eeр хэнийх байх юм уу? Муу мал чинь
Та нараас бусад улс eвeг дээдсээ
Мэдэхтэйгээн,,, танихтайгаан байхад?
А. За тийм бол аяар байн
Зарим нэгний амнаар ертeнц хувирах биш
Та хаан байсан байж болноо
Таныг таниагvйд минь тvмэнтээ уучил
Тансаг сайхан хувцасныхаа оронд
Тааруу навтас нeмeрчихсeн болохоор
Таньсангvй шvv, eршeeгeeрэй
С. eршeл маань ч яамай даа хvv минь
Eмсгeл зvvлт хамаг бvхнийг минь
Булшинд байхад, хvvр тоноочингууд
Бултыг нь аваад худалдчихсан юм
Одоо Ленинградад байдаг юм
Очоогvй л биз дээ чи
Юугаа ч vзэх вэ дээ чи
Vзсэн чинь зeвхeн эрээн цаас
Vзсэнээс цаашгvй цeм худал
Ганцхан vнэн юм гэвэлд тар нарын
Гар мухар, нvд чинь сохор байна
Хvзvvндээ дeнгeтэй байхдаа ч би
Хvний эрхэнд сeгдeж яваагvй юм шvv
За за чамтай юугаа ч ярихав дээ
Засаг заяа хоёртоо гомд
А. Хvн тeрeлхтeнийг айлгах нь бvv хэл
Хvvхэд нохойн тоглоом болмоор
Хатсан навч шиг eчvvхэн eвгeн
Хазганасаар, бараа тасрахад
Ээ энэ чинь эзэн Чингис мeн vv гэсээр би
Элгээ хeштeл хeхрeв
Дэндvv инээлээ гээд сэрсэн чинь
Дэрээ нэвширтэл уйлж байв


Доорх шалиг залуугаас зориулав. Эхний хүсэлт гээд хөнгөхөн хандлаа шүү. Дараагийн удаагаас алаад өгнө өө Ха ха

Гэхдээ сонссон чинь их Найс юм.

Нийтлүүлсэн: Шалиг залуу

Хөвгүүдээ залбирцгаая нэртэй нэгэн хүсэлт ирлээ.

Энэ мэдээг дамжуулж өгнө үү хэмээн үнэхээр их хүссэн учраас та бүхэн ойлгож үзээрэй. Би ямар нэг засвар хийхгүйгээр хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэе.

Эцэст нь хэлэхэд хөвгүүдийн минь хүсэл биелэг.

Heya guys.

Haha tun udku, udku j gej dee 9 sard shine 1r damjaanihan orj ireh bh. Ymarshu huuhduud bh bol :-/
Hehe hamgiin gol n unen luunz luunz sak saksi ohiduud bval medeej goy bh. Tiim bizde hovguudee ?!?! >:)

Manaihan evtei nairtai hen hendee lai bolkuger nairtsgaanshuu!!!!

Hehe hovguudee hamtdaa zalbirtsgaay (^ - ^)

Гуравдугаар курсын нэг шалиг нь...
За амжилт шүү залуусаа. Хамгийн гол нь Хэн хэндээ гай болохгүй гэж байна шүү.

Нийтлүүлсэн: Шалиг залуу

Thursday, March 12, 2009

2р курсын оюутан Гантөмөр ДОХ тусчээ.

Хэд хоногийн өмнөөс Гантөмөрийн маань бие нь нилээн их хямраад байлаа. Өрөөний хэдэн нөхөд нь гайхаад л зарим нь учрыг мэдсэн бололтой нээх ойртохоон болилоо. Түүний биеийн эсэргүүцэл эрс муудаж бас бус жижиг сажиг инээдтэй өвчин шиг зүйлүүдийг эргүүлсээр... Хааяа хааяа сонин сонин хүн ойлгохооргүй зүйл ярьж байгааг нь бодхоор түүний дархлалын хамаг эд эсүүд устаж ДОХ туссан хүн шиг...

Хэд хоногийн дараагаас анхны хавьтагч илэрлээ. Хэн гээч Балжаа...

Аргагүй дээ хөөрхий минь... Яг хажууд нь суудаг юм чинь яаж ч хичээгээд чадсангүй хамаг вирусыг нь авчихаж. Хоёр мэдрэлийн эсээ алдсан хүн. Гайхаад л гайхаад л...

Нэг өдөр бүфэтэнд хэдэн хүүхэд сууж байтал Гантөмөр орж ирдэгийн байна.

Орж ирэнгүүтээ л хүүхэд бүрийг чи надаас ДОХ авсан гээд л орилж гарлаа. Тэгтэл ч манай ангийн Туяка бас нэг л биш болчихсон харагдав. Нус нулимс н гоожоод нэг л биш ээ. Гэхдээ хөөрхий минь би дараагийн хавьтагч нь аа гээд хүлээн зөвшөөрөөд ямарч гэм хийгээгүй хүн шиг ВИТАМИН уугаад л зүгээр болчихно алив ус хийгээд аль гэх нь тэр ээ...

Туякад туссан байхад Хубилайд тусахгүй байна гэж юу байхав. Хөөрхий дахиад л дараагийн хавьтагч...

Миний төсөөлсөн ДОХ газар авсаар...

Хубилай авсан бол би Хубилайгаас гээд ЗҮЧИ толгойгоо шааж аван ориллоо... Мэдэхгүй ээ цаашаа юу ч болсон...
Эцэс сүүлд нь яван явсаар над дээр ирлээ.

Тэнгэрт яг л цахилгаан цахих шиг болж хоёр нүднээс минь нулимс тусах тэр агшинд зүгээр л нэг ханиадны вирус тархаад ВИТАМИН ууж зүгээр болдог тухай яриа чихний хажуугаар сүннннн....

Би болоод бусад хүүхдүүд ямар их баярласан гээч...

Юунд гээч...

ДОХын сүлжээ биш ханиадны сүлжээ байсанд...

Хожим сонсохнээ жинхэнэ голомтыг бүх хүний дархлал сэргэх үеэр Бадмаа хэн нэгэн танихгүй хүнээс авсан сурагтай.