Thursday, March 19, 2009

Там биш диваажин байж

Эрлэг надад урилга илгээж
Этгээд хачин өдрүүд сэтгэл гижигдэнэ байж ядаж
Элдвийг дэлдээд гуниг төөрүүлэх гэсэн юм шиг
Эрлэг надад урилга илгээж би удахгүй явна

Эрлэг надад зам зааж там руу
Исгэрэх хүйтэн салхи, нулимстай гэнэ тэр там
Илдний хүйтэн мэс хүзүүнд тулсан байдаг гэнэ тэр там
Эрлэг надад зам зааж там руу, би удахгүй очно

Эрлэг надруу сүх далайж
Элдвийн бодол миний амьдрал түүний өмнө бөхийж
Ган үзүүрт эрлэгийн гялалзсан сүх хүзүүг илбэж
Газар дээр эцсийн цусан сийлбэр үлдээн миний толгой бөмбөрнө

Гэвч одсон ертөнц там биш байна
Гэлдрээд хүрэх зам харанхуй биш гэгээтэй байна
Гараас зуурна, үхдлүүд биш миний хайртай хүмүүс үдэж байна
Ганцхан л удаа эргээд харахад там руу явна гэсэн худал байна

Би ихийг бүтээж хүн хайрласан байна
Бурханд талархая
Би элдвийг санаачилж ертөнцөд ухаан ургуулсан байна
Өөртөө талархая
Би инээд цацраасан гэрэл байсан байна
Ээждээ талархая
Энэ бие минь угаасаа л тамд очих заяагүй байж
Тавиландаа баярлая

Дахиад л нэг шүлэг...

Үүрээр ирээд шөнөөр буцдаг
Тэр энхрий цэцэг
Өдөржин зүрхэнд хургаж
Шөнөжин цээжинд лугшина
Буцааж аваад эргүүлээд өгч болдоггүй болхоор
Буян нүглийн завсарт миний нуруу үүрээстэй
Хар торгон дээлийг савхиар эмжиж өмсөөд
Хатан ягаан уруулаа улаанаар будаж мэгширлээ
Хар улааныг хослуулан ганисуулахдаа
Хайртай хүнээ тоссон бус үхүүлж байгаа юм шиг мэгширлээ

Зүрхэнд зоогдсон дурлалын өргөс цээж хатгаж
Зөнгөөр даллах алсийн зэрэглээнд бугларан шархаллаа
Хамтдаа байсан мөчүүд од шиг харваж
Хань заяагаа түшиж зүрхэндээ цусаар уйллаа

Алс харгуйд нисэн одсон нөхөр минь буцаад ирнэ
Амьдрал амтлуулсан жаргалтай хэдхэн мөч даллаад одно
Гартаа бэлзэг зүүсэн хуруугаа тасдаад хаямаар
Ганц хан чамайг дагаад зэрэглээнд төөрмөөр

Сэрэмжлүүлэг!

Энэ сэрэмжлүүлэг надад бус надаас айсан хүүхдүүдийн сэрэмжлүүлэг хэхэ.

Старс коллежийн оюутан залуучууд минь ээ...
Та бүхэн сэрэмжлээд миний хажууд хэрэгтэй хэрэггүй шар мэдээгээ түгээхгүй болхоор миний энэ блог тун явахгүй болоод байна. Бүүр сүүлдээ өөрийнхөө бичсэн шүлгийг хүртэл хийж үзлээ.

Гэхдээ гайгүй ээ би сэдэв олчихно. Хэхэ.

Яахав дээ... Шүлэг зохиодог ухаантай юм. Битгий шоол

Надаас салсан зүрх усанд живнэ би мэдэж байна
Наранд хатсан өт намайг үхэхээр амилна би мэдэж байна
Надад дурласан бүхний зүрх харлана би мэдэж байна
Насан туршдаа үхэл л хүлээсэн миний амьдрал инээнэ би мэдэж байна
Баяр баясгаланг хөлдөө дэвсээд уйтгар гунигаар хөнжил хийе
Баруун гартаа хутга бариад өөртөө дурнэ цус гарсангүй
Балгаж явсан хэдэн нөхдөө дурсаад нулимс унагалаа шингэн байсангүй
Бариад авахын цагт олдсонгүй энэ биений минь утсан чинээ улаан амь

Би хүн байсангүй...