Thursday, March 19, 2009

Там биш диваажин байж

Эрлэг надад урилга илгээж
Этгээд хачин өдрүүд сэтгэл гижигдэнэ байж ядаж
Элдвийг дэлдээд гуниг төөрүүлэх гэсэн юм шиг
Эрлэг надад урилга илгээж би удахгүй явна

Эрлэг надад зам зааж там руу
Исгэрэх хүйтэн салхи, нулимстай гэнэ тэр там
Илдний хүйтэн мэс хүзүүнд тулсан байдаг гэнэ тэр там
Эрлэг надад зам зааж там руу, би удахгүй очно

Эрлэг надруу сүх далайж
Элдвийн бодол миний амьдрал түүний өмнө бөхийж
Ган үзүүрт эрлэгийн гялалзсан сүх хүзүүг илбэж
Газар дээр эцсийн цусан сийлбэр үлдээн миний толгой бөмбөрнө

Гэвч одсон ертөнц там биш байна
Гэлдрээд хүрэх зам харанхуй биш гэгээтэй байна
Гараас зуурна, үхдлүүд биш миний хайртай хүмүүс үдэж байна
Ганцхан л удаа эргээд харахад там руу явна гэсэн худал байна

Би ихийг бүтээж хүн хайрласан байна
Бурханд талархая
Би элдвийг санаачилж ертөнцөд ухаан ургуулсан байна
Өөртөө талархая
Би инээд цацраасан гэрэл байсан байна
Ээждээ талархая
Энэ бие минь угаасаа л тамд очих заяагүй байж
Тавиландаа баярлая

No comments: