Надаас салсан зүрх усанд живнэ би мэдэж байна
Наранд хатсан өт намайг үхэхээр амилна би мэдэж байна
Надад дурласан бүхний зүрх харлана би мэдэж байна
Насан туршдаа үхэл л хүлээсэн миний амьдрал инээнэ би мэдэж байна
Баяр баясгаланг хөлдөө дэвсээд уйтгар гунигаар хөнжил хийе
Баруун гартаа хутга бариад өөртөө дурнэ цус гарсангүй
Балгаж явсан хэдэн нөхдөө дурсаад нулимс унагалаа шингэн байсангүй
Бариад авахын цагт олдсонгүй энэ биений минь утсан чинээ улаан амь
Би хүн байсангүй...
Thursday, March 19, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
davgui shuleg bnashd
хүүш ямар гоё юм бэ... Дахиад бичих бөөн урам. Баярлалаа Илмарэээн
Post a Comment